|
|
Web server - Энэ нь интернэтэд вэб хуудасуудыг хадгалж байдаг, Web browser-н хүсэлт тавьсаны дагуу хүссэн вэб хуудасыг нь интернэтээр илгээж байх үүрэгтэй өндөр хүчин чадал бүхий тусгай компъютерууд юм. Yүнийг та ерөөсөө асар олон лангуутай тэднийгээ бусдад түрээсэлж байдаг үзэсгэлэн худалдааны байшинтай адилтган үзэж болно.
|
|
дэлгэрэнгүй...
|
 "Web 2.0" технологи нь World Wide Web -н хэрэглээ болон вэб дизайны хэрэглээнд шинэлэг дизайн, холболтын нэмэлт боломжууд, сайтны нууцлал, функцийн хязгааргүй боломжийг нээж өгсөн. Web 2.0 ерөнхий ойлголт нь вэбийн програмчлалд хувьсал хийсэн бөгөөд үүний ачаар олон нийтийн портал сайт, видео агуулга бүхий сайт, вики, блог зэргийг өргөн хэмжээгээр ашиглах боломжтой болсон. Энэхүү нэр томъёог анх 2004 онд O'Reilly Media -с Web 2.0 гэж томъёолсон. Энэхүү World Wide Web -н шинэ хувилбар нь техникийн талд шинэчлэл хийгээгүй боловч , програм хөгжүүлэгчид, програмистуудын үйл ажиллагаа, технологи, мөн эцсийн хэрэглэгчийн вэб сайт ашиглах зорилгыг өргөжүүлсэн. Tim O'Reilly хэлэхдээ: | | "Web 2.0 бол интернетэд суурилсан компьютерийн ертөнцийн бизнес хувьсал болсон бөгөөд, хэрэглэгчидээс амжилтад хүрэх шинэ арга замыг нээж өгч байна" гэжээ | |
|
 Интернет гэдэг нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ бөгөөд энэхүү сүлжээ нь Дэлхий даяар тархсан байдаг. Үндсэндээ интернетийг "сүлжээнүүдийн сүлжээ" хэмээн нэрлэж болох ба уг сүлжээнд хот хоорондын, академик, бизнесс болон засгийн газрын гэх мэт хэдэн сая сүлжээнүүд багтсан байна. |
Вэб браузер (Ижил утга:Вэб хөтөч) гэдэг нь интернет болон дотоод сүлжээний орчинд вэб хуудсан дахь текст, зураг, дуу, дүрс болон бусад мэдээлэлийг үзүүлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм. Жишээ нь: Internet Explorer, Mozilla Firefox, Opera, Lynx. Эдгээр браузерууд нь хэрэглэгчидэд сайтыг хурдтай, зөв харах боломжийг олгодог. |
|
дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|
|
JPAGE_CURRENT_OF_TOTAL |