Лого зохиох

Лого бол худалдааны тэмдэг, брэнд, компаний үйл ажиллагаа бэлэг тэмдэг, нэр хүндийн зураг, дүрс тэмдгэн илэрхийлэл юм.
Орчин маш олон компани, үйлчилгээ, бүтээгдэхүүн, агентлагууд өөрийн гэсэн эмблем, дүрсийг лого болгон ашиглаж байна. Үүний үр дүнд хүмүүс зөвхөн лого, дүрсийг хараад нэр хүнд, алдар нэр, бүтээгдэхүүнийг шууд таньдаг болжээ.Энэ лого, брэнд дүрс нь бизнест маш чухал үүрэгтэй болсон нь харагдаж байна.

 

Өнгө
Өнгө бол брандийн танигдалтад чухал үүрэгтэй. Гэхдээ өнгө нь логоны дизайнтай нягт уялдсан байх ёстой. Дизайнерууд логоны өнгийг тухайн үйл ажиллагаа, ашиглалт, зориулалтад нь тулгуурлан зарим өнгүүдийг ашигладаг. Жишээ нь тод улаан өнгийг хэрэглэгчдийн анхаарлаг татах хэлбэрээр ашиглаж болно. Ногоон өнгө нь ихэвчлэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнд, бүдэг цэнхэр эсвэл мөнгөлөг өнгө нь ихэвчлэн диет бүтээгдэхүүн дээр тавигддаг.Бусад брэндүүдэд сул, бүдэг өнгө нь холбоо харилцаа, чанар, итгэл төрөхүйц сэтгэгдлийг төрүүлдэг.
Өнгө нь мөн тодорхой үйлчилгээг илэрхийлдэг. Халуун өнгө буюу улаан, улбар шар, шар өнгүүд нь ихэвчлэн халуун бүтээгдэхүүн, түргэн хоолны газрын логон дээр зонхилдог.
Logo design
Лого дизайн гаргах бол график дизайны чухал хэсгийн нэг бөгөөд мөн нилээд хүнд салбар юм. Учир нь лого нь компани, брэндийг зах зээлд илэрхийлэх гол нүүр царай болдог учраас сайн судалгааны үндсэн дээр мэргэжлийн дизайнерууд хийж гүйцэтгэдэг.

Бид танай компани, бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд илэрхийлж чадах логог багц судалгаа хийсний үндсэн дээр бүтээж өгөх болно.

Манай хаяг

Гүрүтаг ХХК, 509 тоот,

"Channel' төв,

Баянзүрх дүүрэг, Монгол улс

Утас: 88004624, 99097664

И-мэйл: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.